
Шадар сайд Н.Номтойбаяр аравдугаар сарын 9-ний өдөр мэдээлэл хийхдээ “ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооны албаны албан ёсны хариугаар Ковид-19, риновирус илэрсэн бөгөөд бусад аюултай халдвар илрээгүй. Нийт 5000 орчим лабораторийн шинжилгээний үр дүнд аюултай халдварын тохиолдол илрээгүй бөгөөд холбогдох лабораторийн шинжилгээний хариуг ДЭМБ-д хүргүүлсэн. Тарваган тахлын шинж тэмдэг илрээгүй тул өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцаллаа” хэмээж байсан. Тэгвэл өчигдөр ОХУ-ын Эрхүү хотод гарсан тахлын шинж тэмдэгтэй ижил тохиол БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод сэжигтэй шинж тэмдэг илэрсэн. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын талтай холбогдох байгууллагууд мэдээлэл солилцож, Хятадын эрх бүхий албан тушаалтан Монголд ирсэн ажиллаж байна. ДЭМБ-тай зөвлөлдөөд өнөө өглөө Онцгой байдлын алба, Эрүүл мэндийн яамнаас бүрэлдэхүүн гарч, хил орчмын хамгаалах, урьдчилан сэргийлэх бэлэн байдал хэрхэн байна вэ гэдгийг шалгахаар бүрэлдэхүүн явсан. Хэдийгээр ОХУ-аас онц ноцтой тахал өвчин биш гэж мэдэгдсэн ч иймэрхүү зүйл болоход Монгол Улсын хил гааль дээр урьдчилан сэргийлэх, дасан зохицох арга хэмжээ хэр бэлэн байна вэ гэдгийг шалгахаар явсан” хэмээлээ.