
Азийн хөлбөмбөгийн холбооноос U20 насны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг Тайландад зохион байгуулж байна. 12 орны баг өрсөлдөж буй тус тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.
БНХАУ-ын баг Японтой тоглох бол нөгөө хэсгээс БНСУ болон Хойд Солонгосын багууд шалгарлаа. U-17 насны дэлхийн дөрвөн удаагийн аварга Хойд Солонгосын охидын баг Австралийг 3-0-оор хожсон бол БНСУ-ын баг талбайн эзэн Тайландыг 2-1-ээр хожиж хагас шигшээд шалгарсан. Хоёр баг нэг хэсэгт таарахад Хойд Солонгосын баг 5-0-оор илүүрхэн хожсон юм. Тэгвэл тэд дахин хагас шигшээд таарлаа. Энэ тоглолт маргааш болно.
Сонирхолтой нь, 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг Хойд Солонгосын тоглогч Пак Ок И гэх тамирчин 7 гоолтойгоор тэргүүлж эхэллээ.
