
Өнгөрсөн хоногт буюу энэ сарын 14-ний өдөр Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1967 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, зөрчлийн шинжтэй 742, гэмт хэргийн шинжтэй 97 дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн долоон хэргийг Цагдаагийн байгууллагаас нөхөн илрүүлжээ. Тэрчлэн шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл ихсэх төлөвтэй байгаа аж. Иймд иргэдийг согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг уриаллаа.