
Энэ сарын 15-нд буюу өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар эрс хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
10-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх, Увсын зүүн, Ховд, Говь-Алтай, Архангай, Төв аймгийн хойд, Баянхонгор, Өвөрхангайн зарим, Сэлэнгэ, Өмнөговийн баруун сумдын нутгаар, 16-ны өдөр Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Харин энэ сарын 17-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар эрс хүйтрэнэ.
Хур тунадас,