
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт болон сонгомол бөхийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Казахстаны Астана хотод зохион байгуулж байна.
Өнөөдөр чөлөөт бөхийн тэмцээн эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Манай улсаас дөрвөн бөх дэвжээнд гарна.
50 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл, хошой мөнгөн медальт Д.Отгонжаргал эхний барилдаанаа Мароккошийн бөх Хажар Канебтай хийнэ.
57 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан Бразилийн Жуллиа Пеналбертэй оноолт таарлаа.
65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Энхжин эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн 16-с барилдана.
76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан эхний барилдаанаа ОХУ-ын Марииа Силинатай хийхээр болжээ.
Энэ удаагийн “Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Боловсрол” телевизээр албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ.