
Анх удаа 48 баг өрсөлдөж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх эхний баг тодорлоо. А хэсгийн хоёр дахь тоглолт Мексик болон Өмнөд Солонгосын тоглолт хооронд болсон. Энэ тоглолт 1-0-оор талбайн эзэн мексикчуудын ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр Мексикийн шигшээ баг хэсгээ 6 оноотой тэргүүлж, хасагдах шатанд өрсөлдөх 32 багийн эхний багаар тодорлоо. Өнөөдрийн тоглолтод хожигдсон Өмнөд Солонгосын баг 3 оноотой хоёрт бичигдэж байгаа бол Чех, Өмнөд Африкийн багууд 1 оноотой удаалж байна. Хэсгийн сүүлийн тоглолтууд зургаадугаар сарын 24-ний өдөр болно.
Өнөө шөнө С болон D хэсгийн хоёр дахь тоглолтууд болно.