
Талбайн теннисний охидын 16 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Шри Ланк улсын Коломбо хотод болж байна. Ази, номхон далайн бүсийн чансаа өндөр “Billie Jean King Cup Juniors” тэмцээнд Монгол Улсын баг 9-р байрын төлөө тоглохоор боллоо. Манай охидын баг Бруней улсын багтай тоглоно. Энэ тоглолт өнөөдөр болохоор болжээ.
Тэмцээнд нийт 20 баг оролцохоос олон улсын нөхцөл байдлын улмаас 12 орон Шри Ланкад очсон. Монголын багт дасгалжуулагч Б.Ууганбаярын удирдлага дор А.Энхжин, Г.Энххүслэн, Т.Дөлгөөнгүнж нар тоглож байна.
