
20 жилийн өмнө Каннын кино наадмын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн буюу 22 минутын турш нижигнэсэн алга ташилтыг хүртсэн хүн бол Мексикийн нэрт найруулагч Гильермо дель Торо байв. Тухайн үед гаргаж байсан "Ойн савдгийн эргүүлэг" киног тус наадмын “Cannes Classics” хэсэгт дахин үзүүлжээ.
Испани хэлээрх уг киног үзэгчид 20 жилийн өмнө тийнхүү халуун дотноор хүлээн авсан нь “Хүний сэтгэл хөдлөлийн дээд цэг байсан” хэмээн найруулагч Гильермо дель Торо “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө дурссан байна.
Дижитал аргаар сэргээн засварласан тус киноны үйл явдал Франкогийн дарангуйллын үеийн Испанид өрнөх бөгөөд шидэт савдгийн ятгалгаар гурван аюултай даалгавар биелүүлж буй охины тухай өгүүлдэг.
Кино урлагийн сонгодог бүтээл болсон уг киног 3D форматаар энэ оны сүүлчээр кино театруудын дэлгэцнээ дахин гаргах аж.