
Хустай байгалийн цогцолбор газар нутгийн 60 гаруй хувьд тархаж байгаа зэрлэг адуунаас энэ жилийн анхны төл Бригад азарганы, Фрида гүүнээс гарчээ.
1992 оноос эхлэн тус байгалийн цогцолборт газар Голланд улсын тахь хамгаалах сан , Украйн улсын Аскания Новагийн дархан газраас XX зууны дунд үеээс монголын нутагт устсан тахийг эргэн сэргээн нутагшуулах зорилгоор анх 15 тахийг авч ирж байсан. 2000 оныг хүртэл таван удаагийн тээвэрлэлтээр 84 тахийг авчирсан ба өдгөө эдгээр тахь буюу дэлхий дээрх цорын ганц зэрлэг адуу эх нутагтаа идээшин дасаж Хустайн нуруунд 350 гаруй хүртэл өсчээ.
Монгол оронд гурван газарт тахь нутагшуулсан нь говийн их дархан цаазат газар болон Завхан аймгийн Хомын тал, Хустайн нуруунд бий.