Байгаль орчны дүгнэлттэй холбоотойгоор "Туулын хурдны зам" төслийг түр зогсоогоод байсан ч холбогдох байгууллагын дүгнэлтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас төслийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан юм.
Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчин эхлүүлсэн “Туулын хурдны зам” төслийн ажлыг бүрмөсөн зогсоож, байгаль орчин, эдийн засгаа тууштай хамгаалахыг Ерөнхий сайдаас шаардлаа.
