
Ирэх сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Сарын эхээр баруун аймгуудын нутгаар сэрүүн байх бол цаашдаа ихэнх нутгаар дулаан байна. Хур тунадас зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсэг, Говийн аймгуудын хойд хэсгээр ахиу орох төлөвтэй байна.
Наймдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр +8…+12°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +20...+24°C, бусад нутгаар +12...+20°C дулаан байдаг.
Баруун аймгуудын нутгаар наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн хагас үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 30С-ыг давж хална.
Нэгдүгээр арав хоногийн ихэнх үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Булганы зүүн хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, зарим үед борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар дунджаас дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
Говийн нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дулаан, хур тунадас Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж болзошгүй.