
Дэлхийн банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэг, Нэгдүгээр хорооллын арын 2.8 километр авто замыг шинэчлэн засварлах ажил хийгдэж байгаа билээ. Тэгвэл уг ажлын хүрээнд өнөөдрөөс тус чиглэлд авто зам хаана гэдгийг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдэгдлээ.
Тодруулбал тус дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын уулзвар, 11 дүгээр байрнаас 12 дугаар байрны чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх үеэр буюу наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас наймдугаар сарын 7-ны 06:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо.
