
Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Агаарын температур өмнөх өдрөөс дөрвөн градусаар хүйтэрч -19...-21 градус.
Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр -25...-30, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -19...-24, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн.