
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөлөө.
Энэ даваанд улсын арслан Э.Батмагнай улсын заан Б.Бат-Өлзийг амлан барилдаж өвдөг шороодлоо. Өнгөрсөн жилийн баяр наадмаар Б.Бат-Өлзий Э.Батмагнайд өвдөг шороодож байсан бол энэ удаад даагаа нэхэж давлаа. Ингэснээр улсын заан Б.Бат-Өлзий улсын гарди цолны болзол хангаад байна.