
Монголын шатрын холбооноос зохион байгуулж буй өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний 6 настануудын аваргууд тодорлоо. Охидын ангилалд 71 шатарчин өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгийн оролцогч Батзаяагийн Уранзаяа 9 өргөөс 8 хожил авч улсын аварга болсон бол Говь-Алтай аймгийн оролцогч Сүхбатын Эрдэнэцэцэг мөн 8.0 оноогоор хоёрдугаар байр эзэллээ. Тэмцээний гуравдугаар байрт 309-р цэцэрлэгийн оролцогч Даваадоржийн Даридай 7.0 оноогоор шалгарлаа. Тэрээр эхний хоёрт орсон шатарчдад хожигдсон ч хүрэл медаль хүртлээ. Мөн Хөвсгөл аймгийн оролцогч Б.Ялгуун, Ц.Цэцэнзул нар 7,0 оноогоор 4-5-р байрт, Багануурын оролцогч Ц.Цэлмэг 7,0 оноогоор 6-р байр эзэллээ. Дорноговийн оролцогч Ж.Ундрам, Б.Гуамарал нарын 11 сурагч 6.0 оноогоор 7-17-р байрт орж улсын аваргын анхны тэмцээндээ шилдгүүдийн тоонд багтлаа.
6 настануудын хөвгүүдийн ангилалд “Стейниц” клубийн шатарчин П.Эрхэс сүүлийн 9 дэх өргөөс өмнө улсын аварга цолны болзол хангалаа. Хөвгүүдийн нэгдсэн дүн удахгүй гарна.