
Бямба гаргийн өглөө эхэлсэн МАН-ын бага 20 гаруй цаг хуралдаж шийдвэрээ гаргалаа. Энэ удаагийн хурлаар МАН-ын бага хурлын шинэ гишүүдийг батламжилж, зохион байгуулалтын асуудлуудаа хэлэлцлээ. Мөн МАН-ын даргаар ажилласан Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон. Ингээд МАН-ын даргын сунгаан эхэлж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөн бага хурлын гишүүдийн асуултад хариулав.
Эхний санал хураалтаар Д.Амарбаясгалан 56 хувь, Г.Занданшатар 44 хувийн санал авч нэр дэвшигчдийн аль нь ч 3/2-ыг босгыг даваагүй учир энэ асуудлыг бага хурлаараа үргэлжлүүлэн шийдэх нь зөв эсэх, намын дарга Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор өргөдлөө өгөөгүй байхад шинээр дарга сонгох нь дээд шүүхэд бүртгүүлэхэд нийцэх эсэх гээд олон асуудал үүссэн.
Ийнхүү намын дарга нь албан ёсоор чөлөөлөгдөөгүй байхад санал хураалт явуулсан, хоёр нэр дэвшигч ойролцоо санал авч, хэн нь ч 3/2-ын босгыг даваагүй байдал нь өөрөө хуульзүйн багагүй маргааныг дагуулсан ч хоёр дахь шатны санал хураалтыг явуулж шийдвэрлэлээ.
МАН-ын Бага хурлын VIII хуралдааны эхэнд тооллогын комисс санал хураалтын журмаа баталсан. Ингэхдээ нэр дэвшигчдийн авсан санал гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүний нэрийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар тогтсон юм. Ингээд хоёр дахь шатны санал хураалтад 321 гишүүд оролцож Д.Амарбаясгалан 275 хүний санал авч нийт хуралдаанд оролцогчдын 85.6 хувийн саналыг авч МАН-ын даргаар сонгогдов.