
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2026 оны эхний улирлын дүнгээр 2023 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 171.8 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 142.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Бодит орлогын өсөлтийг төрлөөр задалж үзвэл, өмнөх оны мөн үеэс цалинтай хөдөлмөр эрхлэлтийн орлого 88.6 мянган төгрөгөөр, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 28.8 мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 32.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийт орлого 6.3 хувиар нэмэгдэхэд нөлөөлжээ.
2026 оны эхний улирлын байдлаар өрхийн голч нийт орлого 3 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 485.1 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 225.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.