
Владимир Набоков “Хүний зовлон шаналлыг олж харахдаа Чехов шиг жинхэнэ зураач байна гэдэг нэг хэрэг, Горький маягийн ёс зүйч байх ч тэс өөр хэрэг ээ” хэмээн өгүүлсэн байдаг. Чехов өөрийн бичих ёстой зүйлээ л бичдэг. Нэг ч үг орхидоггүй, нэг ч илүү үг өгүүлбэртээ багтаадаггүй. Тэрээр хүмүүний дотоод сэтгэлийн зовлон шаналлыг уран бүтээлдээ гойд зуран үзүүлдэг нь олон арван өгүүллэг, жүжгүүдээс нь мэдрэгддэнэ. Ялангуяа “Цахлай” жүжигт энэ нь илэрхий тусжээ.
Энэ удаагийн дугаартаа дэлхийн театрын өдрийг тохиолдуулан “Про” театрын найруулагч, жүжигчин Б.Анхбаатарыг урьж “Цахлай” жүжгийн зохиолыг онцлон ярилцлаа.