
Японд бага болон дунд сургуулийн сурагчдын хичээл таслалт үргэлжлэн нэмэгджээ. Тодруулбал, 2025 оны санхүүгийн жилд сургуульд хамрагдаагүй сурагчдын тоо 359 424-т хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон тухай тус улсын Боловсролын яамны тайланд дурджээ.
Боловсролын яам 2025 оны санхүүгийн жил буюу 2026 оны гуравдугаар сар хүртэлх хугацааны тайландаа өвчин эмгэг, санхүүгийн хүндрэл зэрэг тодорхой шалтгаангүйгээр хичээлийн жилийн турш 30-аас доошгүй өдөр сургуульдаа ирээгүй сурагчдыг хамруулсан байна.
Эдгээр сурагчийн талаас илүү хувь нь нийтдээ 90-ээс доошгүй өдөр хичээлдээ суугаагүй бөгөөд 10 000 гаруй сурагч хичээлийн нэг ч өдөр сургуульдаа ирээгүй байна.
Тусгай хэрэгцээт боловсролын сургуулийн сурагчдыг багтаасан нийт үзүүлэлт өмнөх оныхоос 1.1 хувиар өссөнөөр ийнхүү 13 дахь жилдээ дараалан нэмэгджээ.
Гэхдээ өсөлтийн хурд цар тахлын жилүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц саарсан байна. Ковид-19 цар тахлын үед ийм төрлийн сурагчдын тоо тодорхой хугацаанд бараг 25 хувиар өсөж байжээ.
Цар тахлын үеийн огцом өсөлт голлон нөлөөлсний улмаас тус улсын хүүхдийн тоо үргэлжлэн буурч байгаа хэдий ч сургуульд хамрагдахгүй байгаа сурагчдын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд бараг гурав дахин нэмэгдсэн байна.