Токиогоос Улаанбаатар чиглэлийн OM502 нислэг Токиогоос хөөрсний дараа агаарын хөлгийн агааржуулалтын системд горим алдагдсан тул Осакад буухаар төлөвлөжээ. Нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагаар нислэг аюулгүй өндөрт орж, Улаанбаатарын цагаар 18:00 цагийн үед Осакад буухаар боллоо. 

ОМ502 аяллын зорчигчдыг Улаанбаатарын чиглэлд тээвэрлэх нэмэлт нислэг Осака хотоос Японы цагаар 00:10 цагт хөөрч, “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд шөнийн 03:40 цагт буух зохицуулалтыг хийж байгаа талаар МИАТ ТӨХК-иас мэдэгдлээ.