
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонслоо. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан улсад айлчилна гэдгийг хэллээ.
Тэрээр "Ерөнхийлөгч ирэх даваа гаригт Казахстан улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлалаар олон баримт бичигт гарын үсэг зурна" гэлээ.