
НӨАТ-ын 2026 оны I улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг татварын албанаас мэдээллээ.
Энэ удаагийн буцаан олголтоор 1.4 сая иргэний дансанд 85.5 тэрбум төгрөгийг шилжүүлж байгаа аж. Мөн 62 612 иргэн буцаан олголтоосоо 975.5 сая төгрөгийн татвараа төлжээ.