
Азарбайжаны нийслэл Бакуд болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг-ын жингийн медальтнууд тодорно.
Өнөөдөр манай жүдочдоос эрэгтэй 73 кг-д О.Уранбаяр, эмэгтэй 57 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа нар барилдана.
Мөн АНЭУ-ын нэрийн өмнөөс 57 кг-д О.Оюунчимэг барилдахаар болжээ.
Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 14:30-с эхэлнэ.
“Баку-2026” тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг гурван тавдугаар байр эзэлсэн амжилтаар 10-р байрт жагсаж байна.