
2025 оны төгсгөлд ам.долларын ханш харьцангуй суларч, Монголбанкны нэрлэсэн ханшаар 3549 төгрөг байсан билээ.
Харин 2026 он гарсан эхний сард ам.долларын ханш эргэн бага зэрэг өссөн бөгөөд Монголбанкны нэрлэсэн ханшаар 3563 төгрөгтэй тэнцэж байсан юм. Тэгвэл хоёрдугаар сарын эхний долоо хоногт Монголбанкны нэрлэсэн ханш 3565 төгрөг байгаа бол арилжааны банкуудад 3584 төгрөг, валют арилжааны төвүүдэд 3586 төгрөгийн ханшаар арилжаалагдаж байна.
Ам.долларын ханш он гарснаас хойш сарын хугацаанд харьцангуй тогтвортой байгаа юм.