Италийн эрх баригчид 2000 жилийн өмнө эзэн хаадын ашиглаж байсан Ромын Колизейгийн нууц хонгилыг олон нийтэд нээхээр шийдсэн тухай CNN мэдээллээ.
Коммодусын гарц гэгддэг 55 метр урт хонгилоор эзэн хаад болон тусгай зочид энгийн иргэдтэй холилдохгүйгээр суудалдаа хүрдэг байжээ.
Хонгилыг 1810-1814 оны хооронд архитектор Карло Луканжели тэргүүтэй Францын археологичид олж илрүүлсэн юм. 2020-2021 онд археологичид хонгилын иж бүрэн газрын зургийг гаргаж, сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн.