
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулна.
Хөдөлмөрийн баатар цолоор Ардын багш, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимп, дэлхийн хүрэл медальт, улсын харцага Д.Сэрээтэрийг шагналаа.
Ардын жүжигчин цолоор гавьяат жүжигчин, Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетийн гоцлол жүжигчин Х.Гэрэлчимэгийг шагнав.
Гавьяат эдийн засагч цолоор Завхан аймгийн "Улиастай-Ирээдүй" хоршооны дарга А.Дашдорж, авьяат хуульч цолоор Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, гавьяат барилгачин цолоор Монголын барилгын инженерүүдийн холбооны Зөвлөхүүдийн тахимын гишүүн Б.Бямбажав, гавьяат тээвэрчин цолоор ахмад тээвэрчин Ц.Мэгэддорж, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Ховд аймгийн Булган сумын ахмад настан Х.Баатар, гавьяат малчин цолоор Өмнөговь аймгийн Манлай сумын ахмад малчин Д.Бямбажав, үйлчилгээний гавьяат ажилтан цолоор нийслэлийн ерөнхий боловсролын 63-р сургуулийн ахлах тогооч, хоолзүйч Сэлэнгэ, соёлын гавьяат зүтгэлтэн цолоор үндэсний бөхийн тайлбарлагч О.Батмөнх, гавьяат жүжигчин цолоор "Түмэн-Эх" чуулгын гоцлол дуучин С.Нэргүй, гавьяат дасгалжуулагч цолоор Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат, гавьяат тамирчин цолоор чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Т.Түвшинтулга нарыг шагнасан юм.
Гавьяат багш цолоор нийслэлийн ерөнхий боловсролын 38-р сургуулийн ахмад багш Ц.Гомбо, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дотрын тасгийн эрхлэгч С.Хишигжаргал нарыг шагналаа.
Хүний гавьяат эмч цолоор Говь-Алтай аймгийн нэгсэн эмнэлгийн захирал Ш.Мэндсайхан, Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган нарыг шагнав.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Багануурын дулааны станцын ерөнхий инженер А.Лхамсүрэн, "Траст трейд" ХХК-ийн ерөнхий захирал М.Мөнхбат нарыг шагнасан юм.