Дэлхийн алдарт Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллаж буй гавьяат жүжигчин Г.Ариунбаатар 6, 7, 8 дугаар саруудад дуулах дууриудынхаа талаар танилцууллаа. Тэрээр
-2025 оны зургаадугаар сарын 28-нд ОХУ-ын Москва хотын Оросын Их театрт (Большой театр) Ж.Вердиин "Аида" дуурь
-2025 оны долоодугаар сарын 4-нд Санкт Петербург хотын Мариинский театрт Ж.Верди "Эрнани" дуурь
-2025 оны долоодугаар сарын 20-нд Францын Оранж хотын эртний Ромын театрт Ж.Вердийн "Хувь заяаны хүч" дуурийн (концерт хувилбар)
-2025 оны наймдугаар сарын 9, 11, 13-нд Францын Санксэй хотын Галло Ромын театрт Ж.Вердийн "Набукко" дуурьд тус, тус дуулахаар болжээ.