
Холливудын найруулагч Денис Вильнёвын “Манхан” шинжлэх ухааны уран зөгнөлт киноны гуравдугаар анги болох “Dune: Part Three” бүтээлийн хөгжмийн анхны сингл “Desert Chant” өнөөдөр олон нийтэд хүрлээ.
Киноны хөгжмийг өмнөх хоёр ангид ажилласан нэрт хөгжмийн зохиолч Ханс Циммер бичсэн бөгөөд шинэ бүтээлд гол дүрийн жүжигчин Тимоти Шаламе оролцжээ. Дуу намуухан аялгуугаар эхэлж, улмаар дайны уухай мэт сүрлэг өнгө аяс руу шилждэг нь киноны бараан, түгшүүртэй уур амьсгалыг илтгэж байна.
Фрэнк Хербертийн “Dune Messiah” романаас сэдэвлэсэн уг киноны үйл явдал өмнөх ангийн төгсгөлөөс хойш 17 жилийн дараа өрнөнө. Эзэн хаан болсон Пол Атрейдес эрх мэдлийнхээ үр дагавар, улс төрийн хуйвалдаантай нүүр тулахаас гадна хайртай хүмүүсээ хамгаалахаар тэмцэнэ. Тимоти Шаламе, Зендаяа нар гол дүрүүддээ эргэн тоглохын зэрэгцээ Роберт Паттинсон, Флоренс Пью, Аня Тейлор-Жой, Хавьер Бардем нарын жүжигчид оролцоно.
“Dune: Part Three” кино ирэх арванхоёрдугаар сарын 18-нд Хойд Америкийн кино театруудад нээлтээ хийх бөгөөд олон улсын зарим зах зээлд арванхоёрдугаар сарын 16-наас гарч эхлэхээр товлогджээ.