
Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 60 067 иргэн оршин сууж байна.
Үүнээс:
2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 14,244 иргэн байгаа нь нийт иргэний 23.7 хувийг эзэлжээ. Хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэйгөөр БНСУ-д оршин сууж буй иргэдийг тус улсын хилээр нэвтэрсэн визийн төрлөөр авч үзвэл
2026 оны нэгдүгээр сард 17,129 иргэн, хоёрдугаар сард 13,569, гуравдугаар сард 16,289 иргэн зорчсон бөгөөд он гарснаас хойш нийт 47,483 иргэн БНСУ-д ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 43,693 иргэн ирсэнтэй харьцуулахад 8.7 хувиар өссөн байна.
2026 оны гуравдугаар сард нийт 16,289 иргэн ирснээс визийн ангилал тус бүрийн тоо:
Иргэд Та бүхэн БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалж байна хэмээн Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлэл өглөө.