
АН-ын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "АН-ын дотоод сонгуультай холбоотой ажил дууссаны дараа УИХ дахь бүлгийн даргын ажлаа өгнө. Шинээр бүрдсэн ҮБХ хурлаа хийж ерөнхий нарийн бичгийн даргаа батламжилсны дараа АН системийн хувьд бүтнээр ажиллах боломжтой болно. Тухайн үед УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлаа өгнө гэж бодож байгаа" гэлээ.