
УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрээр АН-ын гишүүдээс ганцаараа чуулганы хуралдаанд оролцож байгаа юм.
Д.Ганбат гишүүн "Би чуулганы хуралдаанд оролцож байгаа. УИХ-ын гишүүн ард түмэндээ амлалт өгч, ард түмнээсээ сонгогдож, иргэдийнхээ элч нь болж нийтлэг эрх ашгийн төлөө ажиллахаар тангарагладаг. Өнөөдөр гадаад, дотоод орчин нөхцөл таагүй байна. Дэлхий нийтээрээ хямарсан, дайн байлдаантай, дотооддоо эрчим хүч, шатахууны дутагдалд орчихсон байна. Энэ үед УИХ-ын гишүүд эвтэй байж хүндрэл бэрхшээлийг даван туулах ёстой. Монгол төрийн ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх үүрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүд ирцээ бүрдүүлж хуралдах хэрэгтэй" гэв.
Мөн түүнэс Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроо өрсөлдөхө болсон талаар нь асуухад "Манай "Ардчилсан сэргэлт" холбоо УИХ-д 10 гаруй, Үндэсний бодлогын хороонд 100 гаруй гишүүнтэй. Манай холбооны гишүүд намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь зүйтэй гэж үзсэн. Энэ саналыг нь би хүндэтгэлтэйгээр хүлээн авч байгаа" гэв.