
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилсэн хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 21 нь хүүхэд байна. Тэдний дотор зургаан сартай хүүхэд Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.
Өдгөө улсын хэмжээнд 23 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 14 мянга боллоо. Үүний 70 хувийг вакцины бүрэн тунд хамрагдаагүй болон огт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд эзэлж байна.