Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 16 хүртэлх насны хөвгүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулж байна. “FIBA U-16 Asia Cup-2025” тэмцээнд Ази тивийн шилдэг 16 баг өрсөлдөж байна. Монголын өсвөрийн сагсчид эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийлээ. Энэ тоглолт 103:45 онооны харьцаагаар БНХАУ-ын багийн ялалтаар өндөрлөсөн. Өнөөдөр Монголын багийн хоёр дахь тоглолт болно. Монгол-БНСУ-ын багийн тоглолт 19:00 цагаас “Буянт-Ухаа” спортын ордонд болох хуваарь гарчээ.
“FIBA U-16 Asia Cup-2025” тэмцээний аварга баг есдүгээр сарын 7-д тодорно.