БНСУ-ын Мүжү хотод пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр K41, K44 ангиллаар эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жингийн тулаанаар эхэллээ. Тэмцээний эхний жингийн медальтнууд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн K44 ангиллын -52 кг жинд Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав хүрэл медаль хүртлээ. Тэрээр хагас шигшээд Ираны Захра Рахимитай хүч үзэж 2:1-ээр ялагдсанаар дэлхийн хошой хүрэл медальтан боллоо.
У.Сүрэнжав “Парис 2024” Паралимпын наадмын аваргын төлөө Захра Рахимитай учраа таарч 5:2-оор ялж байжээ. Тэгвэл энэ жилийн ДАШТ-ий хагас шигшээд Ираны тамирчин ялснаар финалын тулаанд БНХАУ-ын Ли Южитай тулалдсан юм.
У.Сүрэнжав энэ жил “Айчи-Нагоя” Азийн пара наадамд түрүүлсэн бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
"Мүжү-2026" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн гавьяат дасгалжуулагч Д.Батнасан, дасгалжуулагч, ОУХМ М.Түмэнбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин оролцож байна. Тэмцээн энэ сарын 22-нд өндөрлөнө.