
Лондонгийн металлын бирж дээр гурван сарын хугацаатай нийлүүлэх зэсийн фьючерсийн үнэ 3.1 хувиар өсөж, нэг тонн нь 13 387.50 ам.доллараар арилжаалагдав. 2026 он гарсаар зэсийн үнэ 6.6 хувиар өсөж, даваа гарагт анх удаа 13 000 ам.доллар давсан юм.
Чилийн хойд хэсэгт орших Capstone Copper компанийн Мантоверде алт, зэсийн уурхайд ажил хаялт эхэлсэн нь дэлхий даяар зэсийн нийлүүлэлтийн хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлолыг улам бүр нэмэгдүүлэв.