
Хууль зүй дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаанаар яамны удирдах албан тушаалтны шинэ томилгоог танилцуулжээ.
ЦЕГ-ын дарга асан, бригадын генерал Сайннямбуугийн Баатаржавыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Одгэрэлийн Цолмонг Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, Норовын Алтансүхийг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон байна.
Мөн Аюурзанын Энх-Эрдэнийг Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар гавьяат хуульч Намжилын Чинбатыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр, Хууль зүйн ухааны доктор Батболдын Амарсанааг сайдын орон тооны бус зөвлөхөөр томиллоо.