10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх болсон талаар НЗДТГ-аас мэдээллээ. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэл авто замыг хааж, шинэчилнэ.

Долоодугаар сарын 20-ны 22.00 цагаас хааж, долоодугаар сарын 24-ний 06.00 цагт нээнэ.

Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа.