
Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хороо Старс төвийн 5 давхарт хоолны газар шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 07:59 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 08:35 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.