
“Айчи–Нагоя 2026” Азийн зуны спортын XX наадам эхлэхэд 16 хоног үлдлээ. Энэ удаагийн наадамд 45 үндэсний олимпын хорооны 15 мянган орчим тамирчин 43 спортын 71 төрөлд 469 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монголын баг спортын 31 төрөлд нийт 303 тамирчин оролцуулахаар болсон. Тэгвэл наадмыг Монголын 50 гаруй сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач ажиллахаар болж, албан ёсны мандат Азийн олимпын зөвлөл, зохион байгуулах хорооноос ирснийг Олимпын хороонд гардуулан өглөө.
Азийн наадмыг сурвалжлахаар нийт 3600 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан бүртгүүлсэн нь тивийн наадмын түүхэн дэх хамгийн олон оролцогч ажиллах болжээ.
Монголын хэвлэл мэдээллийн байгууллага есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 15 өдрийн турш шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Одоогоор “Сүлд”, “NTV”, “NSports”, “Тэнгэр” телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулахаар болсон байна.
