
Сенегалд болж буй залуучуудын зуны олимпын IV наадмын элсний чөлөөт бөхийн медальтнууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Э.Анужин хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Египетийн тамирчин А.Малакыг 6:2-оор ялж, залуучуудын олимпын медальтан боллоо. Тэрээр хэсгийн барилдаанд Хорватын Радош Эмануэла, Сенегалын Манга Мери, АНУ-ын Апостол Алея нарыг дараалан ялж, хагас шигшээд шалгарсан. Э.Анужин мөнгөн медалийн төлөөх барилдаанд Доминиканы тамирчин Росадо Валерио Ёлайнид 1:3-аар ялагдан хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
17 настай Э.Анужин залуучуудын олимпын наадмаас элсний бөхийн төрлөөр медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин боллоо. Хамгийн сонирхолтой нь тэрээр, “Сингапур 2010” залуучуудын олимпын анхны аварга Б.Батцэцэг, “Наньжин-2014” олимпын мөнгөн медальт Б.Дөлгөөн нарын дэвжээний гурав дахь тамирчин юм. Тодруулбал, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны чөлөөт бөхийн дэвжээнээс залуучуудын олимпын гурав дахь медальтан төрлөө.
Сенегалд болж буй залуучуудын олимпын наадам ирэх баасан гарагт өндөрлөнө. Манай улсаас бокс, дугуйн төрөлд тамирчид өрсөлдөнө.
Гэрэл зургийг Д.Нямбилэг
