Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно гэдгийг Нийтийн тээврийн бодлого зохицуулалтын газраас мэдээллээ.
Иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран "Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур" чиглэлийн автобусыг Цонжин болдог орчимд зогсоох (урд, хойд) зогсоолын тэмдэг, тэмдэглэгээ байршуулжээ. Ингэснээр есдүгээр сарын 26-наас иргэд "Тэнгэр плаза"-гаас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болж байна. Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих юм.