
2023 оны байдлаар дэлхий даяар бараг 1.2 тэрбум хүн ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй амьдарч байсан нь 1990 онтой харьцуулахад 95.5 хувиар өссөн үзүүлэлт болохыг шинэ судалгаа тогтоожээ.
The Lancet сэтгүүлд пүрэв гарагт нийтлэгдсэн судалгаагаар хамгийн их өссөн эмгэгүүд нь түгшүүрийн эмгэг, сэтгэл гутрал байсан бөгөөд 2023 онд хамгийн түгээмэл эмгэгүүд хэвээр үлджээ.
Гуравдугаарт бусад сэтгэцийн болон бодисын хамаарлын эмгэг дагалдаагүй хувь хүний эмгэгүүдийн ангилал орсон байна.
Судалгаа нь 204 улс, нутаг дэвсгэрийн 12 төрлийн сэтгэцийн эмгэгийн нас, хүйс, байршил болон нийгэм-эдийн засгийн хүчин зүйлсийн ялгааг харуулсан бөгөөд судлаачдын үзэж байгаагаар “дэлхий нийт сэтгэцийн эмгэгийн улам дордсон ачааллын шинэ түвшин рүү орж байна” гэжээ.
Судалгааны тэргүүлэх зохиогч, Күйнсландын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Дамиан Сантамауро “Энэ хэмжээний өсөлт үнэхээр цочирдом байсан” гэж мэдэгдсэн байна.
Тэрээр “Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа бөгөөд бүгдийг нь салгаж тайлбарлахад хэцүү. Эдгээр эрсдэлийн хүчин зүйлүүдийг шийдвэрлэхэд дэлхийн хамтын удирдлага шаардлагатай” гэжээ.
Судалгаанд мөн:
Судлаачид 12 эмгэг бүгд өссөн гэдгийг тогтоожээ. Тодруулбал, 1990 онтой харьцуулахад түгшүүр 158 хувиар, сэтгэл гутрал 131 хувиар нэмэгджээ.
Хамгийн бага тархалттай эмгэгүүд нь анорекси, булими, шизофрени байсан ч эдгээр нь ховор биш хэвээр байгаа аж. 2023 онд анорекси 4 сая, булими 14 сая, шизофрени 26 сая тохиолдол бүртгэгджээ.
Ихэнх сэтгэцийн эмгэг эмэгтэйчүүдэд илүү түгээмэл байсан ч:
Судалгаа мөн Ковид-19 цар тахал тодорхой сэтгэцийн эмгэгүүдэд хэрхэн нөлөөлснийг тодруулжээ. Цар тахлаас өмнө түгшүүр, сэтгэл гутралын түвшин аль хэдийн өсөж байсан ч Ковид-19-ийн үеэр болон дараа нь сэтгэл гутрал нэмэгдэж, цар тахлын өмнөх түвшиндээ эргэж буугаагүй байна. Харин түгшүүр оргилдоо хүрч, 2023 он хүртэл өндөр хэвээр байжээ.