Элсэлтийн шалгалтын сэдэв, даалгавар задарсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ мэдээллийг Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат үгүйсгэв. Тэрээр энэ талаар "Нийгмийн сүлжээнд буруу, ташаа мэдээлэл цацагдаж байна. Ашиг хонжоо олох зорилготой хэсэг бүлэг нөхөд худал мэдээлэл тараагаад байна. Элсэлтийн даалгавар задарсан, зарна, зөв хариулт худалдана гэдэг буруу ташаа мэдээлэл гэдгийг анхаарах хэрэгтэй. Маш хариуцлагатайгаар хэлэхэд, Элсэлтийн шалгалтын сэдэв, даалгавар задрах ямар ч боломгүй" гэв.