
Монголбанкнаас арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээлийг холбогдох хууль журмын дагуу олгосон эсэхэд шалгалт хийжээ. Ингэхэд 1700 орчим зөрчил илэрсэн тухай Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээллээ.
Тэрээр "Ипотекийн зээлийн олголт, хэрэгжилттэй холбоотой шалгалтыг арилжааны банкуудад хийсэн. Нийт 140 гаруй мянган зээлийн олголтод хяналт шалгалт хийсэн. Ингэхэд ипотекийн зээлийг 1600 орчим иргэн хоёр удаа, дөрвөн хүн дөрвөн удаа, 80 хүн гурван удаа авсан зөрчил шалгалтаар илэрсэн" гэв.