
Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Хангилцагийн гол гэдэг газар Иргэн С-ын эзэмшлийн ачааны автомашин голын усанд унах гэж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 1-ний өдрийн 11:17 цагт холбогдох байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход, Тэс сумаас Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан иргэн 35 настай, эрэгтэй С-н эзэмшлийн “Mighty” загварын ачааны автомашин "Хангилцаг"-ын голын усанд суусан байжээ. Автомашинд 11 настай болон 20 настай хоёр зорчигч байсан аж. Автомашиныг татан гаргаж, зорчигчдыг аюулгүй газар хүргэсэн гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.