
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг хуулийн төслийг У.Отгонбаяр тэргүүтэй 25 гишүүн санаачлан өнгөрсөн аравдугаар сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн агуулга нь хаврын морин уралдааныг сэргээх тухай юм. Одоо бол аравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морь уралдуулахыг хориглоод байгаа юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал нар уг хуулийн төслийг эсэргүүцсэн олонх нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн дэмжлээ.