
Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөгжлийн Байгууллага(OECD)-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment(PISA) буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс хоёр дахь удаагаа хамрагдсан.
Тус үнэлгээнд энэ удаа хамгийн олон орон буюу дэлхийн 91 улсын 15 настай 760 мянган суралцагч оролцсон байна.
Манай улсын тухайд хоёр дахь удаагийн үнэлгээнд 15 настай 59900 суралцагчийг төлөөлж 191 сургуулийн 7146 суралцагч оролцжээ.
Pisa-2025 сурлагын амжилтын олон улсын үнэлгээний хариуг есдүгээр сарын 8-ны өдөр буюу ирэх мягмар гарагт олон нийтэд танилцуулах юм.