
Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарыг албан тушаалаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар томилжээ. Үүнтэй холбогдуулан түүний товч намтрыг танилцуулъя.
БОЛОВСРОЛ:
МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны Хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1999-2006 он МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багш
2006-2009 он ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын дарга
2009-2010 он Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал
2010-2012 он “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежер
2012-2014 он ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
2014-2016 он Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консул
2017-2018 он Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер
2018-2023 он ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга
2023-2024 он УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга
2024 оноос Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга