
Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Зүрх толгой” гэдэг газар дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хээрийн түймэр гарсан. Түймэр БНХАУ-ын талаас Монгол Улсын хилийн тэмдэгтээр дамжин орж ирсэн гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн нийт 21 алба хаагч, 2 автомашинтай хээрийн гал түймрийг унтраахаар ажилласан юм. Улмаар дөрөвдүгээр сарын 08-ны 09:30 цагт цурманд оруулсан байна. Урьдчилсан байдлаар 1600 га талбай түймэрт өртжээ.