
Суурьшлын бүсэд баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэл өглөө.
БОУАӨ-ийн яамны дарга Т.Балжинням “Он гарснаас хойш хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 10 гаруй тохиолдол гарлаа. Үүнтэй холбоотойгоор Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Увс аймгуудад албан даалгавар хүргүүлсэн.
Хүрэн баавгай идэш тэжээл дутмаг байгаагаас үүдэн суурьшлын бүсэд орж ирдэг. Мөн иргэд самар, жимс түүхдээ машин тоног төхөөрөмжтэй явж буй учраас ойн бүс нутгаас дайжих үзэгдэл үүсэж байна.
Мөн гал түймрээс үүдэж хил залгаа ОХУ-ын бүс нутгаас баавгай орж ирсэн тохиолдол гарсан. Суурьшлын бүсэд ихэвчлэн идэш тэжээлийн дутмагтай, туранхай, бамбаруушаа дагуулсан баавгай орж ирж байгаа. Иймд тэднийг буцаад ой руу нь оруулах үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсад самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх зөвшөөрөл, хугацааг жил бүр тогтоодог. Харин 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны дүнг үндэслэн энэ онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэхийг хориглосон" гэв.